Хятад хэлэнд ханз үсгийн дуудлагыг латин үсгээр тэмдэглэхийг галиг буюу “拼音” (pīn yīn) гэнэ. Жишээ нь: “汉字” гэсэн ханз үсгийн галиг нь “hàn zì” байна.
Ханз үсгийн галигт латин цагаан толгойн бүх үсгээс гадна “V” үсгийн оронд “Ü” (u-умлаут) үсгийг ашигладаг.
Галиг нь хамгийн багадаа 1 латин үсэг (а, е, o), хамгийн ихдээ 6 латин үсэг (zhuang, chuang, shuang) бүхий үе байх ба нутгийн өөр өөр аялгаас шалтгаалан нийт 397-420 үе байна.
“Ü” үсгийг компьютер болон гар утасны гараас шивж оруулахдаа “V” үсгийг ашигладаг.